Бэкхем хөвгүүдээ Селенатай танилцуулав

Хуучирсан мэдээ: 2012.01.24-нд нийтлэгдсэн

Бэкхем хөвгүүдээ Селенатай танилцуулав

Хөлбөмбөгч Дэвид Бэкхем Диснейн од Селена Гомезтой танилцах гэсэн хөвгүүдийнхээ мөрөөдлийг биелүүлжээ.  Бэкхем 12 настай Бруклин, есөн настай Ромео, зургаан настай Круз нарыг өнгөрсөн баасан гаригт Лос Анжелест болсон НҮБ-ын Хүүхдийн сангийн хандивын тоглолтын үеэр дуучин Селенатай танилцуулсан гэнэ. “Sunset Boulevard” дахь Блюз хауст болсон тоглолтын дараа хөвгүүдэд тайзны ард Селенатай зургаа авахуулах завшаан гарчээ. Дэвид Бэкхем аав болно гэдэг сайхан боловч нэг бодлын хэцүү гэж ярьдаг гэнэ. Тэрбээр хөвгүүдээ том болж байгаад баярлах боловч том болох тусмаа санаа зовоох нь ихэсдэг гэжээ. Гэвч нэртэй хөлбөмбөгч гурван охин биш гурван хүүтэй болсон нь аз гэж боддог аж. Тэрбээр ганц охин нь том болоод чихийг нь хэр их халууцуулах бол гэхээс айдаг тухайгаа ярьжээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж