Хуучирсан мэдээ: 2012.01.24-нд нийтлэгдсэн

Whitney Houston ядуурсан уу

Удаан хугацааны турш чимээгүй байсны эцэст кино ертөнцөд “Sparkle” хэмээх киногоор эргэн ирж буй дуучин Whitney Houston санхүүгийн хувьд тун таруухан болсон бололтой.

Хар тамхинд донтож, удаан хугацаанд эмчлүүлсэн 48 настай дуучин өөрийн бүх хөрөнгөө үрж дуусгасан тухай мэдээлжээ. Whitney-г одоогоор түүний Arista Record Label нь тэтгэж байгаа аж.

Хэвлэлд “Түүнийг хамгаалж байгаа хүмүүс үгүй байсан бол тэр орон гэргүй болох байсан. Whitney зарим найзуудаасаа мөнгө зээлэх хүртлээ ядуурсан, Тэр хэн нэгэн рүү залгаад 100 доллар асуусан, Үнэхээр харамсалтай, сэтгэл өвдмөөр. Тэр Mariah Carey шиг л их мөнгөтэй байх ёстой шүү дээ”” хэмээн эх сурвалж мэдээлэлсэн байна.

Харин дуучны төлөөлөгч дээрх мэдээллийг эрс үгүйсгэсэн бөгөөд “Энэ бол утгагүй бөгөөд худлаа зүйл. Тэр “Sparkle” киноний гол дүрд тоглож байгаа шүү дээ. Саяхан киноны зураг авалт дууссан” гэсэн байна.

Т.Мөнхсайхан
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж