
Францын хөлбөмбөгийн “Пара Сан Жермен” клубын удирдлага Италийн “Интер”-ийн хагас хамгаалагч Тьяго Моттаг авахын тулд найман сая евро төлөхөд бэлэн гэдгээ мэдэгдсэн. Гэвч Италийн багийн ерөнхийлөгч Массимо Моратти түүнийг ямар ч үнээр байсан хамаагүй, багаасаа явуулах бодолгүй байгаагаа мэдэгдлээ. Моратти “Мотта” манай багийн гол тоглогчийн нэг. Тэр биднийг хоёр жилийн өмнө Аваргуудын лигт түрүүлэхэд багийн салшгүй нэг хэсэг байсан. Тиймээс Моттаг ямар ч үнээр зарахгүй” гэв. Өдгөө 29 настай Мотта 2009 онд “Женоа”-гаас “Интер”-т ирж байсан бөгөөд энэ хугацаанд 69 тоглолтод оролцохдоо есөн гоол оруулжээ.
“Өдрийн шуудан” сонин