
боловсон хүчин бэлтгэж эхэлсний 40 жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү ойг
тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн
сургуулийн ахмад багш, профессоруудын эрдэм шинжилгээ, ном бүтээлийн уншлагийг
цувралаар зохион байгуулахаар болжээ.
Монгол улсын анхны Ерөнхийлөгч, уул
уурхайн салбараас төрсөн анхны академич П.Очирбатын эрдэм шинжилгээний
уншлагаар энэхүү арга хэмжээг өчигдөр эхлүүлсэн юм. Энэ өдөр тэрээр 70 нас хүрч, давхар баяр тохиосон юм. Анхны Ерөнхийлөгчид
түүний гэр бүл, төр засагт хамтран зүтгэж байсан журмын нөхөд, эрдэмтэн
судлаачид, шавь нар нь хүндэтгэл үзүүлэв.
“Найм дахь арваа задлана гэхээр би
шаггүй олон жил амьдарчээ. 80, 90 нас руу санаатай гэсэн үг л дээ. Би улсад 50
шахам жил ажилласны 12 жил нь Уул уурхайн сургуульд зориулагдсан байдаг. Энэ
сургуульд намайг ажиллуулах боломж
олгосон эрхэм хүмүүстээ талархаж байна. 70 битий хэл, 50 гарсан хүнийг
ажилуулна гэдэг асуудал байдаг. Тэгэхээр би аль болох хэрэгтэй юм хийхсэн гэж бодож сэтгэлийн үгээ хэлж байна” хэмээн тэрээр ярьсан юм.
П.Очирбат академич эрдэм судлалын анхны өгүүллээ 1966 онд бичиж,
1969 онд мэргэжил нэгт нөхөдтэйгээ хамтран анхны номоо хэвлүүлснээс хойш 40 гаруй ном, сурах бичиг, монографи, гарын
авлага, гадаад, дотоодын хэвлэлд 100 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж
нийтийн хүртээл болгожээ.
Тэрээр 2000 оноос ШУТИС-ийн “Экологи-тогтвортой
хөгжлийн төв”-ийн захирлаар, УУИС-ийн Уурхайн менежмент тогтвортой хөгжлийн
багийн тэргүүлэх болон зөвлөх профессороор ажиллаж байгаа юм.
Г.Идэр