Социалистууд 200 хүнтэй жагсаал хийлээ

Хуучирсан мэдээ: 2010.05.02-нд нийтлэгдсэн

Социалистууд 200 хүнтэй жагсаал хийлээ

Хэдэн арван мянган хүн Албанийн нийслэлд цуглаан хийсэн тухай BBC News
дөрөвдүгээр сарын 30-нд мэдээлсэн байна.
Эсэргүүцлийн ажиллагааг өнгөрсөн жилийн зургадугаар сарын сонгуулийн
дүнг будлиантай гэж үзсэн Социалист намынхан зохион байгуулсан байна.
Тэд сонгуулийн дүнг будлиантуулсан учир ерөнхий сайд Сали Беришийн
Засгийн газрыг огцрох ёстой гэж шаардаж байгаа ажээ.
Зохион байгуулагч нарынх нь мэдээгээр Тирана хотод болсон эсэргүүцлийн
жагсаалд 200 мянга хүртэл хүн оролцсон байна. Эрх баригчдын зүгээс
тэдний тооны талаар албан ёсны мэдээлэл гаргаагүй байгаа.
Сөрөг хүчнийхэн Албанийн нийслэлийн гудамжаар жагсан Засгийн газрын
байрны дэргэд цуглаан хийв. Хотын захирагч, сөрөг социалистуудын лидер
Эди Рама өөрийн талынханд хандан шаардлагыг Засгийн газар хүлээн автал
төв талбайд эсэргүүцлээ үзүүлэхийг уриалжээ.
Социалистууд саналын хуудсыг дахин тоолохыг шаардсан юм. Тэдний
шаардлагыг хүлээн авахгүй бол тэд Засгийн газрыг огцруулна гэжээ. Харин
Засгийн газар сөрөг хүчний шаардлагыг хүлээн аваагүй байна. 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж