
Мэргэжлийн кикбоксын дэлхийн аварга Ц.Амарбаясгалангийн санаачилгаар жил бүр уламжлал болон зохион байгуулдаг “Imperial 2011” олон улсын халз тулаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд тав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Тус тэмцээнд Англи, Иран улсын нэртэй тамирчид оролцож байгаа бөгөөд дэлхийн аварга Ц.Амарбаясгалан, хилийн цэргийн аварга Ц.Оюунболд нар дээрх тамирчидтай халз тулалдах аж. Тэмцээний шүүгч Шүки Розенцвейг ажиллах бөгөөд энэ үеэр Монголын тулааны спортын шилдэг тамирчдын хооронд 10 тулаан болно.
“Өдрийн шуудан” сонин