Эндого студи байгуулна

Хуучирсан мэдээ: 2012.01.24-нд нийтлэгдсэн

Эндого студи байгуулна

Э.Энхболд Монголын
загварын ертөнцөд эрэгтэй модель ямар байх ёстойг тодорхойлж чадсан
нэгэн. Загвар өмсөгчдийн дунд Эндого нэртэй тэрбээр багадаа онгоцны
нисгэгч болохыг мөрөөддөг байсан гэдэг. Гэвч аравдугаар ангид орсон
жилээ энэ хүслээсээ хазайж загвар өмсөгч болохоор шийджээ. Ийнхүү 2006
онд “Монгол модель” агентлагт элсэн суралцаж, 2008 оноос загварын
ертөнцөд хөл тавьсан байна. Тэр чамгүй олон жил “Говь” компанийн дүр
төрх болж ажилласан билээ. Харин одоогоор тэрээр Санхүү эдийн засгийн
дээд сургуульд Бизнес удирдлагын ангид суралцахын хажуугаар “Моннис
Моторс” компанийн борлуулалтын хэлтэст ажилладаг гэнэ. Монголын
чадварлаг залуусын төлөөлөл болсон тэрээр загвар өмсөхөөс гадна маш сайн
дуулдаг нэгэн аж. Түүнчлэн загвар өмсөж эхлэхээсээ өмнө нэгэн хамтлагт
дуулдаг байсан бөгөөд хөдөө орон нутгаар хэд хэдэн удаа тоглолт хийж
байсан гэнэ лээ. Харин хамтлагт дуулах нь түүнд бага зэрэг төвөгтэй
санагдсан учир тэрээр хамтлагаасаа гарчээ. Гэсэн ч одоо хэр нь дуулах
хүсэл сонирхол нь үргэлж дүрэлзэж байдаг болохоор тэрээр рок попын
салбарт хүч үзэх бодолтой явдаг гэсэн. Түүнчлэн Э.Энхболд эхнэрийнхээ
хамтаар студи байгуулахаар төлөвлөөд байгаа ажээ.

 
Эх сурвалж: www.secret.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж