МАХН “Тоншуул”–тай боллоо

Хуучирсан мэдээ: 2012.01.24-нд нийтлэгдсэн

МАХН “Тоншуул”–тай боллоо

МАХН-ын дэргэд Залуучуудын холбоо байгуулагдаж, залуучуудын эрх ашгийг хамгаалах, тэдэнд тулгамдсан нийгэм, эдийн засаг, гэр бүл, эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, сэтгэл зүйн болон бусад асуудлаар сургалт, судалгаа хийх ажилдаа орж гэнэ. Тус Залуусын холбоо өнгөрөгч арванхоёрдугаар сарын 18-нд анхдугаар хурлаа хийж, тэргүүнээрээ А.Энхболд, дэд тэргүүнээр Э.Эрдэнэжамъян, С.Ононбаяр, гүйцэтгэх захирлаар Б.Отгонбаяр гэх залуусыг сонгосон бөгөөд холбооныхоо дэргэд дөрвөн клуб байгуулжээ.

Эдгээр дөрвөн клубынх нь нэг болох блог бичигч залуусын клуб нь “Тоншуул” нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд  “муу муухайг тоншин хаях” гэсэн зорилготойгоор блог бичигч, нийтлэгч залуучуудын санаа, оноог цуглуулж, хэлэлцүүлэхээр болсон байна.

Б.ЭНХМАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж