Дарханд өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ

Хуучирсан мэдээ: 2012.01.24-нд нийтлэгдсэн

Дарханд өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ

Дархан-Уул аймагт энэ сарын 21-нд Дархан сумын 14-р байрны долоон давхрын нэгэн айлд таван литрийн баллонтой газ дэлбэрсний улмаас орон сууцны оршин суугчид бэртэж, гэмтсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор Улсын онцгой комисс хуралдаж, дэлбэрэлт болсон газат шинжээч томилжээ. Одоогоор Дархан-Уул аймгийн Засаг даргын захирамжаар орон нутгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлан ажиллаж байгаа аж. Энэ дагуу өчигдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газраас бүрдсэн мэргэжлийн баг шинжээчийн баг тус аймгийн зорьсон байна. Дэлбэрэлт болсон айлд “Дашваанжил” компанийн  таван литрийн баллонтой хоёр ширхэг хийн түлш байсны нэг нь дэлбэрснээс ийм нөхцөлд байдал үүсээд байгаа юм. Эл дэлбэрэлтэд 22-54 насны гурван хүн хүнд гэмтэл авсан мэдээллийг бид цаг тухайд нь мэдээлсэн. Дэлбэрэлтэд өртсөн Ж-ийн нүүр гар нуруу цээж гээд 48 хувийн түлэгдэлтэй ба бөөрний дутагдалд орж магадгүй ажээ. Харин 22 настай Л нь 30 хувийн түлэгдэлтэй эмнэлэгт иржээ. Тус дэлбэрэлтийн улмаас байрны тааз товойж, цууран, хананд тэлэлт өгч шал нь цөмөрчээ.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж