Арканзасын гурван хүн хуй салхинд үрэгдэв

Хуучирсан мэдээ: 2010.05.02-нд нийтлэгдсэн

Арканзасын гурван хүн хуй салхинд үрэгдэв

АНУ-ын Арканзас мужид дөрөвдүгээр сарын 30-ны баасан гаригт хуй салхины улмаас гурван хүн амиа алдсан байв. Мужийн эрх баригч гамшигт хэлмэгдэгсдийн тоог 25 гаруй хүн гэжээ. Хохирогчдын биеийн байдлын талаар тодорхой мэдээлэл гарсангүй.
Мужийн нийслэл Литтл-Рокоос хойд зүгийн 100-аад км-ын зайтай Ван Бурен дүүрэгт энэ гамшгаар нэг хүн амиа алджээ. Энэ салхинд трейлерт амьдардаг гурван айл хүчтэй нэрвэгдсэн гэнэ. Нэг хүнийг сураггүй болсон гэж байсан боловч түүнийг Төв-Ридж суурин дахь байрных нь нурангиас цагдаагийнхан гарган авчээ. Эвдэрч сүйрсэн орон байрны тухай мэдээлэл Арканзасын төв хэсгээс нэлээд ирж байгаа гэнэ. Хуй салхи үүсгэхээр шуурга бямба гаригт уг мужид үргэлжилсэн байна.
Торнадо буюу хуй салхи Арканзаст ховор үзэгдэл биш. Агаарын урсгалын энэ үзэгдлийн оргил үе нь дөрөвдүгээр сар ба тэр ихээхэн эвдрэл сүйрэл авчирдаг. Үүнээс өмнө Арканзас мужийн хөрш Миссисипи мужид хуй салхи 10 хүний амийг авсан байлаа.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж