Хамгаалалтын албаныхан зохисгүй авирлажээ

Хуучирсан мэдээ: 2012.01.24-нд нийтлэгдсэн

Хамгаалалтын албаныхан зохисгүй авирлажээ

Ховд аймгийн нутагт байрлах Хөшөөтийн уурхайд хамгаалалтын албаны ажилчид нэг тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргээр шалгагдаж эхэлжээ. Хөшөөтийн уурхай “Хишигтэн сүлд” хамгаалалтын албатай 2006 оноос хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллажээ. Гэвч энэ жил гэрээний хугацаа дууссан тул уурхайн удирдлагууд “Бамбай” хамгаалалтын албатай гэрээ байгуулсан байна. Үүнээс үүдэн хуучин ажиллаж байсан “Хишигтэн сүлд” хамгаалалтын албаныхан уурхайн удирдлагуудтай зөвшилцөх гэж уулзсан ч хэл амаа олоогүй тул ийнхүү авирлажээ. Ажлаасаа халагдсан хамгаалалтын албаныхан уурхайн удирдлагуудтай муудалцан нэг тэрбум төгрөгийн хохирол учруулсан тул хэрэг үүсгэн шалгаж эхэлэжээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж