
Энэ асуудлаар БСШУ-ы Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Г.Батзоригоос тодрууллаа.
– Та бүхэн МҮЭХ-ны жагсаалыг дэмжиж, засгийн газартай хэлэлцээрт орох уу?
-Монголын үйлдвэрчний эвлэлийн хорооны Засгийн газар, УИХ-д өгсөн санамж бичигт багш нарын цалингийн талаар нэг хэсэг орсон байгаа. Одоо болтол бидний цалингийн төсвийн тодотголыг оруулаагүй байна. Энэ янзаараа ирэх хоёрдугаар сард цалин нэмэгдэхгүй байж магадгүй байдалд хүрээд байна.
-Хэрэв нэмэгдэхгүй бол та бүхэн ямар алхам хийх вэ?
-Бид санамж бичгийн хариуг хүлээж байна. Мөн Засгийн газар шинээр байгуулагдсан даруйдаа цалин хөлсний асуудлыг хэлэлцэхгүй бол багш нар баярынхаа өдөр жагсахаас өөр аргагүй гэлээ.
Тэд энэ долоо хоногт багтаж БСШУ-ы сайд Ё.Отгонбаяртай уулзах хүсэлт тавих аж.
Д.Жаргалсүрэн