Freedom House жилийн илтгэлээ хэвлүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.05.02-нд нийтлэгдсэн

Freedom House жилийн илтгэлээ хэвлүүлэв

Freedom House олон улсын байгууллага өнгөрсөн пүрэв гаригт чөлөөт хэвлэлийн төвшинг 2009 оны байдлаар үнэлсэн жилийн илтгэлээ нийтлүүлсэн байна. Тус байгууллагын судалгаа сайтад нь тавигдсан байгаа.
Freedom House олон улсын байгууллагын жил тутам гаргадаг чөлөөт хэвлэлийн чансаанд 196 орон хамрагдлаа. ОХУ тэнд Гамбитай хамт 175 дугаар байрыг эзлэн Конгийг өмнө оруулсан байв. Гэхдээ Вьетнамаас дээгүүр бичигджээ.
Чөлөөт хэвлэлтэй эхний аравт Финланд, Исланд, Норвеги, Швед, Дани, Бельги, Люксембург, Андорра, Лихтенштейн ба Швейцар нэрлэгдэв. Герман жагсаалтын 19-д, АНУ нь Чехтай зэрэгцэн 24-т, Их Британи, Барбадос, Канад ба Коста-Рика 26-д, Франц 40-д тус тус бичигдлээ. Хамгийн муу үзүүлэлтийг Беларусь, Мьянма, Куба, Экваторын Гвиней, Эритрей, Ливи, Иран, БНАСАУ, Туркмен ба Узбекистан харуулсан байна.
Илтгэлийг зохиогчид сүүлийн найман жилийн дотор чөлөөт хэвлэл хумигдаж буйг тэмдэглэж байна. Өнөөдөр чөлөөт хэвлэлтэй оронд дэлхийн зургаан хүний нэг авьдарч байна гэж тэд үзжээ. Чөлөөт хэвлэлийн байдал зөвхөн Ази, Номхон далайн бүсийн орнуудад сайжирсан байна. Харин хуучин Зөвлөлтийн орон зай ба Латин Америкт чөлөөт хэвлэлийн байдал мууджээ.
Илтгэлд тэмдэглэснээр ОХУ, Хятад, Венесуэлийн Засгийн газрууд интернэтийн мэдээллийн орон зайд системтэйгээр орж байсан гэнэ. Эдгээр орнуудын эрх баригчид цензур тогтоох мөн ардчиллын эсрэг ба үндсэрхэг үзэл гаргасан нийтлэлийг сүлжээнд тавиулж байжээ. Мөн иргэдийнхээ сүлжээний нэвтрэлтэд хяналт хийж байсан гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж