
Америкийн тайзны урлагийн нөлөө бүхий зүтгэлтнүүд, мэргэжилтнүүд, судлаачид цугларан Бродвейн ирээдүйн тухай ярилцлаа. 2032 онд Бродвейн ертөнц ямар байх вэ гэдэг үндсэн асуултын дор тэд халуун яриа өрнүүлэв. Янз бүрийн санал, шүүмжлэл дэвшүүлсэн тэд нэг дүгнэлтэд хүрчээ. Энэ бол “Шинэчлэл хэрэгтэй” гэдэг дүгнэлт.
Яг одоо Бродвейн ертөнц тасалбарын төлөөх дажин, ар араасаа цувран гарах шоу тоглолтууд гээд машин шиг болчихоод байна, харин хүнд хандсан амьд харилцаа алга гэдэг дүгнэлтийг мөн тэд хүлээн зөвшөөрлөө. Хэдийгээр бүх тоглолтууд тайзан дээр амьд болдог ч үзэгчид театр хоёрын хооронд яг ийм харилцаа дутагдаж байгаа гэнэ. Бродвейн бүх талаараа амьд байх нь ирээдүйн чиглэл болж байна.