”Цэргийн шинэчилсэн бүртгэлийн хугацааг сунгахгүй”

Хуучирсан мэдээ: 2012.01.24-нд нийтлэгдсэн

”Цэргийн шинэчилсэн бүртгэлийн хугацааг сунгахгүй”

Цэргийн шинэчилсэн бүртгэл энэ сарын 4-22-ны хооронд орон даяар явагдсан. Энэхүү бүртгэлд хичнээн хүн хамрагдсан талаар нийслэлийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер, хошууч Б.Баянмөнхөөс тодрууллаа.

-Цэргийн шинэчилсэн бүртгэлийн хугацааг сунгасан гэх мэдээлэл бий. Хэд хоногоор сунгасан юм бэ?

-Цэргийн шинэчилсэн бүртгэл амжилттай боллоо. Хугацааг нь сунгаагүй. Харин гадуур бас сунгана гэсэн ойлголттой байх шиг байна. Тийм зүйл огт байхгүй.

-Бүртгэлд иргэд хэр идэвхитэй оролцов?

-Одоогоор дүн гараагүй байгаа. Шат, шатандаа иргэдийн бүртгэлийг нэгтгэж байна. Ирэх лхагва гарагт Нийслэлийн хэмжээнд цэргийн шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэдийн мэдээлэл тодорхой болно.

-Цэргийн шинэчилсэн бүртгэлд хэдээс хэдэн насны эрчүүдийг бүртгэсэн бэ?

-Гурван жилийн өмнө  18-50  насны хоорондох эрчүүдийг бүртгэдэг байсан бол одоо 18-45 насны эрчүүдийг бүртгэдэг болсон.

Ж.Баттуул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж