Салхины эрчимийнхэн 1000 €-гийн фото уралдаан зарлалаа

Хуучирсан мэдээ: 2012.01.24-нд нийтлэгдсэн

Салхины эрчимийнхэн 1000 €-гийн фото уралдаан зарлалаа

6 сарын 15 бол Олон улсын Салхины өдөр. Энэ өдрийг тохиолдуулан Европын Салхины Эрчим хүчний Нийгэмлэг, Дэлхийн Салхины Эрчим хүчний Зөвлөлөөс гэрэл зургийн уралдаан зарлажээ. Ялагч Amazon.com интернет дэлгүүрийн 1000 еврогийн (1292 $ орчим) бэлгийн карт авах юм.

Уралдаанд ирүүлсэн бүтээлийг Hard Rain Project-ийн веб цуглуулгад багтааж, сэргээгдэх эрчим хүчний Recharge сэтгүүл, европын салхины эрчим хүчний салбарын Wind Directions сэтгүүлд тус тус хэвлэх юм байна.

Мөн тив тус бүрээс шилдэг ажлыг шалгаруулж 250 €-гоор урамшуулах юм.

Шалгаруулалт ирэх 6 сарын 15-нд болох бөгөөд бүх зургийг Брюссель даяар өлгөх юм байна. Оролцох мэдүүлгийг 5 сарын 6 хүртэл авна.

Гэрэл зураг сонирхогчдод амжилт хүсье!

    Фото Global Wind Energy Council

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж