Кашмирт байдал хурцдав | News.MN

Кашмирт байдал хурцдав

Хуучирсан мэдээ: 2010.05.02-нд нийтлэгдсэн

Кашмирт байдал хурцдав

Дөрөвдүгээр сарын 30-нд Кашмирт Энэтхэгийн эсрэг жагсагчид зорчигч тээврийн автобусыг чулуугаар шидэн нэг хүний аминд хүрсэн байна. Хоёр хөршийн газар нутгийн маргаан болсон бүсэд дахин хүчирхийлэл гарлаа.
Кашмирийн засаг захиргааны төв Сринагар хотод хэдэн зуун жагсагч ба Энэтхэгийн цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарлаа. Жагсагчид НҮБ-ын салбарт очин энэтхэг цэргийнхэн хүний эрх зөрчиж байгаад гомдол мэдүүлэхээр явж байсан гэнэ.
Хэдхэн цагийн өмнө Энэтхэгийн зэвсэгт хүчний төлөөлөгч террорист байгууллагын гишүүн гэх гурван хүнийг устгаснаа мэдээлсэн юм. Тэр хүмүүс Энэтхэгийн хяналтад байдаг Кашмирийн Махил районд нэвтрэхээр оролдсон байна.
Кашмир дахь хүчирхийлэл дөнгөж саяхан хоёр орны ерөнхий сайд нар уулзан яриа хэлцлээ сэргээж хоёр хөршийн харилцааг сайжруулах арга хэмжээ авахаар тохиролцсоны дараа гарав. Бутанд хоёр улсын ерөнхий сайд есөн сарын дараа дахин уулзсан билээ.
Энэтхэг, Пакистанаар тусгаарлагдсан Кашмирын нутаг дэвсгэр нь олон жилийн турш хоёр орны маргаан болж, хөрш хоёр орныг хоёр ч удаа байлдахад хүргэсэн юм. Хоёр орон тэр нутгийг аль аль нь өөрсдийн гэж тооцдог.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж