“Шударга ёс” бүлгэм мэдээлэл хийв

Хуучирсан мэдээ: 2012.01.24-нд нийтлэгдсэн

“Шударга ёс” бүлгэм мэдээлэл хийв

“Монгол ньюс” мэдээллийн төвд өнөөдөр МАН болон АН-д зөвлөмж өгөх зорилгоор Монгол ардын “Шударга ёс” бүлгээс хэвлэлийн бага хурал зарлалаа. Тэд өнөөдөр Засгийн эрхийг барьж байгаа хоёр том намын нэг болох МАН-ын үйл ажиллагааг ард түмнээсээ хол, чадваргүй сайд нараар ахлуулсан, алдаа дутагдлаа засдаггүй хэмээн шүүмжиллээ. Харин АН-ыг хамтарсан Засгийн газраас гарсан нь сайн хэрэг ч нам дотроо намын даргын тэмцэлтэй байгаа учраас сөрөг хүчний үүргээ хэзээ биелүүлэх нь үл мэдэгдэх хэмээн бас л шүүмжлэлтэй хандлаа. “Шударга ёс” бүлгийнхэн АН-д хажуугийнхаа МАН-ыг хар, тэд хэзээ ч намын даргаа огцруулъя гэж ярихгүй байгаа, сөрөг хүчнээсээ ч суралцах зүйл байдаг, намынхаа дүрмийг биелүүлж сурах хэрэгтэй хэмээн зөвлөгөө өглөө. Мөн сонгуулиар мөнгө тарааж шоу хийхээ болих хэрэгтэй хэмээв.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж