Идэвхитэй амьдралын эрч хүч Bonaqua 3+ брэндийн нэрэмжит цанын тэмцээн 2012-оны 1-р сарын 21-ний өдөр Скай Ресорт Цанын баазад 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. М-Си-Эс Кока-Кола Компаний Bonaqua 3+ брэндийн нэрэмжит энэхүү цанын тэмцээн нь жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах ба энэ удаагийн тэмцээнийг өнгөрсөн жилтэй харьцуулахад илүү өргөн хүрээг хамарч тэмцээнд оролцогчдын тоо өсөн нэмэгдэж байгаа нь манай оронд цана, snowboard-ын спорт хөгжиж байгаагийн нэгэн илэрхийлэл юм.
Тэмцээн Уулын слалом, Цана snowboard-ын чөлөөт үзүүлбэр, Гүйлтийн цана зэрэг төрлүүдээр явагдаж нийт 14 тамирчныг М-Си-Эс Кока-Кола компаний нэрэмжит шагналаар шагнаж урамшуулсан бөгөөд мөн Bonaqua 3+ брэндийн бусад сонирхолтой хөтөлбөрүүд явагдсан байна.
Тэмцээний шагналтнууд:
- Холимог буухиа 1-р байр Т.Доржготов, 2-р байр Ц.Жавхлантөгс
- Гүйлтийн цана 1-р байр Б.Батдорж, 2-р байр О.Тогтохсүрэн
- Уулын слалом эмэгтэй төрөлд 1-р байр Должинжав, 2-р байр Ариунзаяа
- Snowboard-ын чөлөөт үзүүлбэр 1-р байр Б.Дамдиндорж, 2-р байр Т.Ванчигсүрэн
- Уулын Слалом эрэгтэй төрөлд 1-р байр С.Түвшинтөр, 2-р байр Батзаяа
- Цанын чөлөөт үзүүлбэр 1-р байр Э.Баярцэнгэл, 2-р байр З.Цогтсайхан
Оролцсон бүх тамирчиддаа спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Bonaqua 3+ брэнд нь Идэвхитэй амьдралын эрч хүч уриан дор 2012 онд спортын олон тэмцээн уралдааныг зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд цаашид болох арга хэмжээнүүддээ та бүхнийг идэвхитэй оролцохыг уриалж байна.