
Дэлхийд алдартай Хятадын төгөлдөр хуурч Лан Лан АНУ-ын Нью-Йорк хотноо луу жил айлчлан ирснийг тэмдэглэн өчигдөр буюу дорнын тооллын Цагаан сарын шинийн нэгэнд тоглолтоо хийлээ. Түүний тоглолтыг вэб хуудас болон тус хотын сонгодог хөгжмийн суваг телевизээр шууд дамжуулав.
Тэрбээр хоёр концерт тоглосны эхнийхэд нь ӨМӨЗО-оос ирсэн 5-12 насны хүүхдүүдийн найрал дууны чуулга оролцсон байна. Харин хоёр дахь концертийг Нью-Йоркийн Филармонитой хамтран тоглосон бөгөөд Шанхайн хөгжмийн их сургуулийн профессор Тан Жинкуа лимбэ хөгжмийн гайхамшгаас сонирхуулжээ.