
“Монгол поп” хэмээх шинэ урсгалаараа Төрийн соёрхолт хүртсэн дуучин Д.Болд ээлжит клипээ үзэгчдэд хүргээд байна. Тэрбээр “Монгол поп” цомогт багтсан “Дөрвөн улирал” дуугаа клиптэй болгожээ. Клипийг “Feelings” студи хийсэн бөгөөд байгаль дэлхийн тогтоцыг уран сайхны сэтгэмжээр хийсвэр маягаар гаргахыг зорьсон байна. “Дөрвөн улирал” дуу нь Монголын дөрвөн улирлыг илэрхийлж хавар хайрттайгаа танилцаж, зун нь зугаалж, намар нь бие биедээ илүү дурлаж, өвөл нь хайр улам батжиж байгааг илэрхийлжээ.
Клипийг ЭНД дарж үзнэ үү.
М.Урин