Чөлөөтийнхөн “Алтан гран-при”-д зодоглоно

Хуучирсан мэдээ: 2012.01.24-нд нийтлэгдсэн

Чөлөөтийнхөн “Алтан гран-при”-д зодоглоно

Олимпийн хошой аварга, дэлхийн аварга Иван Ярыгиний нэрэмжит “Алтан гран-при” тэмцээнд зодоглох Монголын баг тамирчид хойд хөршийг зорилоо. Тэмцээн энэ сарын 26-29-нд тус улсын Красноярск хотноо болох юм. 2012 оны анхны “Алтан гран-при”-д Монголын чөлөөт бөхийн тамирчид эрэгтэй зургаан жинд 10, эмэгтэй таван жинд ес, нийт 19 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцох аж. Баг тамирчид чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч А.Цэдэнсодном, дасгалжуулагч Б.Баяраа, Ц.Баярсайхан нарын удирдлага дор зодоглох юм байна. Түүнчлэн олон улсын шүүгч Х.Ганболд, Б.Төмөрбаатар нар тэмцээний шүүх бүрэлдэхүүнд багтан ажиллах ажээ.

И.Ярыгиний нэрэмжит сан, Оросын спортын бөхийн холбооноос тус тэмцээний шагналын санг 150 мянган ам.доллар байхаар тогтоожээ. Үүнд, эмэгтэйчүүдийн төрөлд 75 мянга, эмэгтэйчүүдийн төрөлд 50 мянга, үнэмлэхүй жинд 25 мянган ам.долларын шагнал олгохоор төсөвлөсөн байна.

“Алтан гран-при”-д зодоглох Монголын багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя.

Эрэгтэй:

55 кг: Д.Цогтбаатар /Алдар/, Г.Амархүү /Хасу-Мегаватт/
60 кг: Э.Ням-Очир /Хилчин/, Б.Нэмэхбаяр /залуучуудын шигшээ баг/, Б.Өсөхбаяр /Хөвсгөлийн хүчтэн/
66 кг: Г.Цэрэнпунцаг /Хангарьд/
84 кг: О.Үйтүмэн /Хүч/, Б.Номиндалай /Аварга/
96 кг: Н.Золбоо /Хүч/
120 кг: Ж.Чулуунбат /Сүлд/

Эмэгтэй:

48 кг: Ч.Ганчимэг /Хасу Мегаватт/, Ц.Цэнджав /Налайх/
55кг: Б.Номин-Эрдэнэ /Хангарьд/, Л.Хонгорзул /73 дугаар сургууль/, А.Цэндсүрэн /БТСДуС/
59 кг: Т.Мөнхтуяа /Хангарьд/, А.Чанцалнямаа /Хүч/
67 кг: Б.Оюунсүрэн /Хангарьд/
72 кг: О.Бурмаа /Хүч/

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж