
Энэ нь дээрх сервис хөдөлгөөнт хувилбараа өргөнөөр нэвтрүүлж, мэргэжлийн түвшний видеог ихээр татаж чадсантай холбоотой гэж сайтын захиргаа үзэж байна.
Тэгсэн атлаа Youtube долоо хоногтоо зөвхөн 3 тэрбум орчим үзлэг дээрээс л ашиг олж байгаа юм байна. Youtube-ийг эзэмшдэг Google компани дэлгэц дагалдах сурталчилгаагаар 5 тэрбум доллар олсныг Reuters онцолж байна.
Минут тутамд хэрэглэгчид 60 цагийн видеог татаж байгаа тухай видеохостингийн удирдлага мөн мэдээлсэн юм. Өнгөрсөн оны 5 сард энэ үзүүлэлт 48 цаг байсан билээ. 2011 оны 12 сарын 20-нд Youtube-ийн жилийн үзлэгийн тоо 1 их наядад хүрсэн бөгөөд харин энэ жил энэ босгонд хавьгүй эрт буюу ирэх 5 сард хүрнэ гэсэн тооцоо байна.
Youtube-ийг Google компани 2006 онд 1,6 тэрбумаар худалдан авсан бөгөөд өдрийн тэрбумын үзлэгт тус сайт 2009 оны зун хүрч байсан түүхтэй билээ.
Эх сурвалж: Reuters