АНУ-ын эдийн засаг өсч байна

Хуучирсан мэдээ: 2010.05.02-нд нийтлэгдсэн

АНУ-ын эдийн засаг өсч байна

АНУ-ын Худалдааны яам тус орны эдийн засгийн өсөлт 2010 оны нэгдүгээр улиралд 3,2 хувьтай байсан тухай мэдээлэв. Гурван жилийн дотор хүн амын хэрэглээний зардал хамгийн өндөр болж ирсэн нь өсөлтийн гол шалтгаан болжээ. Өнгөрсөн баасан гаригт ерөнхийлөгч Барак Обама мэдэгдэхдээ АНУ-ын эдийн засаг “зөв чиглэлд явж байна” гэлээ. “Ийм үзүүлэлт нь эдийн засаг жилийн өмнөхөөсөө сайн байдалд буйг хэлж байна. Дөрвөн улирлын турш унасан эдийн засаг гурван улирал дараалан өслөө” гэж ерөнхийлөгч тэмдэглэжээ.  Жилийн өмнө эдийн засгийн уналт зургаан хувь болсон байв. Wells Fargo банкны шинжээч Жон Сильвийн хэлснээр, америкчууд гэр ахуй цахилгаан бараа, машин худалдан авах нь ихэссэн ба тэд зоогийн газарт орох нь нэмэгджээ. Хэрэглэгчид сэрж, хөрөнгө оруулагч нар программ хангамж, тоног төхөөрөмжинд мөнгөө оруулах нь тотворжиж байгааг тэр хэллээ.
Гэсэн ч 15 сая хүн ажилгүй байгаа нь  тэднийг болгоомжтой байхад хүргэж байна. “Ажилгүйдэлтэй тэмцэх нь манай гол чиглэл” гэж Барак Обама  онцлон хэлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж