Сумын цолтнуудын барилдаан сар бүр болно

Хуучирсан мэдээ: 2012.01.24-нд нийтлэгдсэн

Сумын цолтнуудын барилдаан сар бүр болно

Монголын үндэсний бөхийн холбооноос сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдааныг улирал бүр зохион байгуулдаг байсан бол энэ сараас эхлэн сар бүр зохион байгуулж байхаар болжээ. Сумын цолтой болон залуу бөхчүүд барилдаануудад тэр болгон барилдаж чадахгүй хасагдаад байгаа тул ийнхүү шийдвэрлэсэн байна. Өнгөрөгч бямба гаригт Монгол бөхийн өргөөнд болсон “Талх чихэр” компанийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаанд гэхэд л 100 гаруй залуу бөх хасагдсан аж. Сар бүр зохион байгуулах сумын цолтнуудын барилдаанд дээд тал нь 512 бөх барилдах юм байна.

Нэгдүгээр сарын барилдаан энэ сарын 29-ний ням гаригт 14.00 цагт Монгол бөхийн өргөөнд болох ажээ.

Т.Маша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж