Орос, Иран кибер гэмт хэрэгтэй хамтарч тэмцэнэ

Хуучирсан мэдээ: 2012.01.24-нд нийтлэгдсэн

Орос, Иран кибер гэмт хэрэгтэй хамтарч тэмцэнэ

Орос, Иран улсуудын хууль сахиулах байгууллагууд терроризм, кибер гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ. Эдгээр хоёр улсын ГХЯ-ны тэргүүн Рашид Нургалиев, Мостафа Мохаммад Нажар нар Москвад уулзаж, ойрын үед гарын үсэг зурах хэлэлцээрийн зохих төслийг авч үзэж хэлэлцлээ. Мансууруулах бодис, зэвсэг хууль бусаар худалдах хэрэг явдалтай тэмцэх болон энэ чиглэлээр ажиллах боловсон хүчин бэлтгэх  хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэхээр төлөвлөжээ. Талууд Интернетийг оролцуулан дээд зэргийн технологийн хүрээний аюулгүй байдалд их анхаарал тавих юм. Хэт даврагч байгууллагуудын тоо дэлхий даяар олширч байгаа нөхцөлд орон бүхний хүчин чармайлтыг нэгтгэх нь шинэ шинэ аюул сорилтыг арилгаж давахад туслана гэж тэмдэглэжээ.

Эх сурвалж: http://mongolian.ruvr.ru/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж