Майн баярыг дэлхийд тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2010.05.02-нд нийтлэгдсэн

Майн баярыг дэлхийд тэмдэглэв

Хэдэн арван мянган хүн тавдугаар сарын 1-нд Хөдөлмөрчдийн баярыг тэмдэглэн жагсчээ. Уламжлалын дагуу энэ өдөр хөдөлмөрийн аюулгүй байдал, ажиллах нөхцөлийг сайжруулахыг шаарддаг.
Индонезийн хуулийн байгууллагын мэдээгээр Жакарта хотын гудамжаар арван мянга орчим жагсагч яван хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулж , цомхотгол хийхгүй байхыг шаарджээ.
Гонконгийн хөдөлмөрчид цалингийн доод хэмжээг тогтоохыг шаардсан байна. Япон, Тайваньд ажлын байрыг хамгаалах хууль гархахыг жагсагчид шаардав.
Орост улс төрийн нам, хөдөлгөөнийхөн энэ удаа жагсаалыг удирдан явууллаа.
Баярын арга хэмжээ Куала-Лампур, Стамбул, Манила хотуудад болжээ.
АНУ-ын Аризона мужид батлагдсан Цагаачдын хуулийн эсрэг жагсаалаа зориулжээ.
Грекийн баярын жагсаал нь эсэргүүцлийн ажиллагаа болон тэд цалин хөлсөө хасуулахын эсрэг жагсав.
Испанийн 50 томоохон хотод майн баярын жагсаал боллоо. Германы энэ жилийн жагсаал уламжлал болсон зүүн ба барууныханы мөргөлдөөнгүй боллоо. Италийн майн баярын жагсаалыг 10 цагийн хөгжмийн наадам дагалдсан байна. Францчууд тэтгэврийн насны хязгаарыг нэмсэнд нь дургүйцлээ илэрхийлжээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж