МХГ-аас 59 төрлийн хяналт, шалгалт явуулна

Хуучирсан мэдээ: 2012.01.24-нд нийтлэгдсэн

МХГ-аас 59 төрлийн хяналт, шалгалт явуулна

Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газраас энэ 2012 онд хийх хяналт шалгалтын хуваарийг баталсан байна. Холбогдох хуульд нь нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан энэ жилийн хяналт, шалгалт ихээхэн онцлогтой, өвөрмөц болно гэдгийг тус газрынхан мэдэгдлээ. Тухайлбал нийтдээ 59 чиглэлээр хяналт шалгалт явуулах аж. Үүнд, шалгалт очихоос дор хаяж, тав хоногийн өмнө хяналтын хуудас, шалгалтын удирдамж тухайн шалгуулах аж ахуйн нэгж байгууллагад очих юм байна. Мөн нийтийн хоол, таримал ургамлын үр сортын чанар, гахай, шувууны аж ахуй, тэдгээрийн бүтээгдэхүүн, худалдаа үйлчилгээний газруудад гээд нийтдээ 59 чиглэлийн хяналт, шалгалт явуулахаар төлөвлөжэээ. Түүнчлэн, агаар, хөрс ус, орчны бохирдлын шалгалт ч багтсныг дуулгалаа. Энэ жилийн хувьд дотоодын хяналт гэдгийг байгууллага бүр хэрэгжүүлэх шаардлагатай болсныг анхааруулсан юм. Үүнтэй холбоотойгоор байгууллага бүр дээр мэдэгдэх хуудас очсон, дотоод хяналтыг хариуцах албан тушаалтанг ч томилох хэрэгтэй гэж МХГ-ын дарга Т.Буянбат мэдээллээ.

У.Гэгээ

www.darkhan.org

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж