Хамтын ажиллагаа үр дүнгээ өгчээ

Хуучирсан мэдээ: 2012.01.24-нд нийтлэгдсэн

Хамтын ажиллагаа үр дүнгээ өгчээ

Булган аймгийн Хангал сумын иргэд Засаг даргын зөвлөлийн хуралд оролцож дарга нартайгаа хамтран ярилцаж асуудлыг хэлэлцэн дүгнэлт хийх, үнэлгээ өгөх, шийдвэр боловсруулахад санал бодлоо илэрхийлдэг боллоо.

Энэ нь ил тод байдлыг хангаж, орон нутгийн удирдлагын шийдвэр боловсруулахад олон нийтийн оролцоог өргөтгөн төр, захиргааны байгууллага, иргэдийн хамтын ажиллагааг бэх­жүүлж байгаа зэрэг олон талын ач  холбогдолтой хэмээн иргэд талархаж байгаа аж. Тус сумын Засаг дарга зөвлөлийн хуралдаа чөлөөт хоёр суудал бий болгон түүндээ иргэдийн төлөөллийг оролцуулж хэвшжээ. Өнгөрсөн онд гэхэд Засаг даргын зөвлөлийн 10 удаагийн хуралд 20 иргэн урилгаар оролцож шийдвэр боловсруулахад санал бодлоо илэрхийлэн хамтран ажилласан байна. Тус сумын Засаг даргын зөвлөлийн хурлыг иргэдэд нээлттэй болгосны өөр нэг хэлбэр нээлтэй хийдэг болжээ. Өнгөрсөн онд гэхэд зөвлөлийн хурлыг хоёр удаа Засаг даргын албан тасалгаанд биш, хөдөөгийн багийн иргэдийн дунд нээлттэй хийсэн байна.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж