Лёб Монте Карлод зургаа дахиа түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2012.01.24-нд нийтлэгдсэн

Лёб Монте Карлод зургаа дахиа түрүүллээ

Раллигийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний энэ оны эхний гараа Монте Карлод боллоо. Өмнө нь таван удаа Монте Карлогийн замд шилдэг нь болж байсан дэлхийн найман удаагийн аварга Лёб сүүлчийн мөчид ялалтыг өөрийн болгожээ.

80 дахь удаагийн Монте Карлогийн гарааны сүүлчийн өдөр Себастьян Лёб хоёр минут, 30 секундын давуутай гараанаас гарсан. Түүний ард Петтер Сольберг, Дэни Сордо нар явж байсан юм. 2003 оны дэлхийн аварга Сольберг гараанаас гарахдаа Сордогоос 19 секундээр хоцорч байсан ч хугацаагаа багасгаж чадаагүй. Гэхдээ эерэг талаас нь харвал Сольберг анх удаа Монте Карлод шагналын тавцанд гарчээ. Харин “Мини” багийн Сордо байрлалаа амжилттай хадгалж, нийлбэр дүнгээр дөрвөн цаг, 35 минутаар хоёрдуагаар байрт шалгарчээ. Тус багийн хувьд ч 1967 онд үзүүлж байснаас хойшхи гаргасан хамгийн өндөр амжилт нь болжээ. Раллигийн ДАШТ-д олон жилийн дараа эргэн ирсэн тус баг амжилттай оролцох болно гэдгээ эхний уралдаандаа л харуулж чадлаа. Харин Монте Карлогийн гарааны ялагч нь маргаангүйгээр Лёб байлаа. Дөрвөн цаг, 32 минут, 39,9 секундэд замаа дуусгаснаар зургаа дахь удаагаа тус гараанд түрүүлж байна. Карьерынх нь 68 дахь ялалт түүнд 28 оноо авчирснаар хүснэгтийг Франц нисгэгч итгэл төгс тэргүүлэх боллоо.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж