Путин хөлбөмбөгийн талаар ярив

Хуучирсан мэдээ: 2012.01.24-нд нийтлэгдсэн

Путин хөлбөмбөгийн талаар ярив

ОХУ-ын ерөнхий сайд Владимир Путин өнгөрсөн долоо хоногт Санкт-Петербург хотноо хөл бөмбөгийн хөгжөөн дэмжигчидтэй албан бус уулзалт хийн хөлбөмбөг ба спортын хөгжлийн тухай ярилцжээ.

Васильевын арлын нэгэн ресторанд Путины уулзалт болжээ. Хөгжөөн дэмжигчид шигшээ багийнхаа “Россия!” уриагаар түүнийг угтан авав. Ерөнхий сайдад тэр таалагдсан бололтой инээж байлаа. Ерөнхий сайд Оросын цэнгэлдэх хүрээлэнгүүдэд шар айргийг ундаа маягаархэрэглэх боломжийг харгалзан үзэхээ амлав. “Цэнгэлдэх хүрээлэнгийн талаар шийдвэр гаргахдаа сайн талыг бодолцож шар айраг хэрэглэхийг хориглосон юм. Харин  эргээд энэ талаар бодьё” гэж Засгийн газрын тэргүүн хэлээд энэхүү шийдвэр шар айргийн рекламд ч хамааралтай хэмээн дурдсан байна.

Ш.Мягмар

Эх сурвалж: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж