Сөрөг хүчний талынхны цуглаан Киев хотод болов

Хуучирсан мэдээ: 2012.01.24-нд нийтлэгдсэн

Сөрөг хүчний талынхны цуглаан Киев хотод болов

Сөрөг хүчний талынхны цуглаан Киев хотод энэ ням гаригт хийгджээ. Украины шашин шүтлэгийн өдрийг тэмдэглэхээр цуглааныг хийсэн гэж тэд ярьцгаасан байв. Мөргөлөөр эхэлсэн уг цуглаан цаашлаад эрх баригчдын үйл ажиллагааг эсэргүүцсэн эсэргүүцэл болон хувирчээ. Янукович “Улбар шар” хувьсгалын бүх нийтийн өдрийг арванхоёрдугаар сарын сүүлчээр тэмдэглэхийг болиулсан байлаа. Мөн эрх чөлөөний өдрийн баярыг тэр бас цуцлаад нэгдүгээр сарын 22-нд тэднийг нийлүүлэн шашин шүтлэгийн өдөр болгосон байна.

Нойтон цастай өдөр байсан ч Софийн талбайд  сөрөг хүчний туг далбаа бүчсэн бүх сөрөг хүчний төлөөлөгчид тэнд цугларсан байжээ.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж