Мөрөн хоггүй хот болно

Хуучирсан мэдээ: 2012.01.24-нд нийтлэгдсэн

Мөрөн хоггүй хот болно

Хөвсгөл аймгийн төв Мөрөн хот энэ онд хоггүй хот болох зорилт дэвшүүлэн ажиллаж эхэллээ. Мөрөн сумын иргэдийн өмнө жилийн дөрвөн улиралд яригдаж байдаг хурцадмал асуудлуудын нэг бол хог. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд аймгийн засаг дарга нөөц хөрөнгөнөөсөө зориулалтын 2 автомашин авч өгөхөөр болжээ. Ингэснээр нийтдээ 7 автомашинаар сумын хогийг сар тутам ачих гэнэ. Мөн төв замын дагуух хэсгээр зориулалтын хогийн савыг шинээр байрлуулах бөгөөд нэг тонн хогийг 35 мянган төгрөгөөр ачдаг байсан бол нэмэгдүүлэн 45 мянган төгрөг болгожээ. Дээрх асуудлуудыг орон нутагт хэрэгжүүлэн ажиллаж иргэн, аж ахуй нэгж, албан байгууллага бүр орчин тойрноо цэвэрлэн санаа зорилго нэгтэй ажиллавал хоггүй цэвэр эрүүл орчинд амьдрах боломж бүрдэх аж.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж