Нигерид цуврал дэлбэрэлт боллоо

Хуучирсан мэдээ: 2012.01.24-нд нийтлэгдсэн

Нигерид цуврал дэлбэрэлт боллоо

Нигерийн хойд хэсгийн Баучи хотод цуврал дэлбэрэлт болж нэг сүм бүрэн нурж, нөгөө нь эвдэрсэн байв. Одоогоор уг аллагад хичнээн хүн амиа алдсаныг мэдээлээгүй байна. Үүний өмнө Кано хотод хийгдсэн аллагын улмаас хамгийн сүүлчийн мэдээгээр 215 хүн амиа алдсан байжээ. Эрх баригчид хотуудад хөл хорио тогтоогоод байгаа юм. Аллагын хариуцлагыг “Боко харам” гэх исламын хэт даврагч бүлэг өөртөө аваад байна. Амиа золиослогч нар моторт дугуйгаар цагдаагийн болон Засгийн газрын байрны хажууд дэлбэрэлт үйлдсэн байв.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж