eBay орлогоо хэрхэн нэмэгдүүлэхийг мэднэ

Хуучирсан мэдээ: 2012.01.24-нд нийтлэгдсэн

eBay орлогоо хэрхэн нэмэгдүүлэхийг мэднэ

Өнгөрсөн лхагва гаригт eBay нэртэй
интернэтийн дуудлага худалдаатай “еВау” компани сүүлийн зургаан жилийн
дотор томоохон ашиг орлого олсноо мэдээлжээ. Өнгөрсөн жилд компани
орлогоо 79 хувиар нэмэгдүүлэн 3,23 тэрбум ам.долларт хүргэсэн байна.
Дөрөвдүгээр улиралд нь компанийн орлого нь 2,5 дахин өсөөд 1,98 тэрбумд
хүрчээ.

Орлого ингэж эхэлсэн нь Skype-ийн хувьцааны 30 хувийг 2,4 тэрбум
ам.доллараар Microsoft корпорацид зарсантай холбоотой гэж шинжээчид
дүгнээд байна. Өмнө мэдээлж байснаар eBay компани олсон орлогийнхоо
хэсгийг барааны шинэ шинэ технологи болон өөр компаниудыг худалдан
авахад зориулах гэнэ.

Онлайн дуудлага худалдаа eBay өнгөрсөн онд орлогоо 16 хувиар нэмэгдүүлэн
6,6 тэрбум ам.доллар болгосон байна. Шуурхай ажиллагааны хэмжээ нь 5
тэрбумд хүрчээ. eBay компани 1995 онд байгуулагджээ. Өнгөрсөн лхагва
гаригийн биржийн арилжаагаар компанийн нэг хувьцааны үнэ 30,3 ам.доллар
байлаа. Хөрөнгийн зах зээлийн хэмжээг нь 39,4 тэрбум доллар гэдэг.

Тус компанид хамаарагддаг PayPal төлбөрийн системийн орлого нь гадаадад
нэмэгдэн Америкийн дотоодын ажиллагаанаас давжээ. PayPal системээр
дамжих шуурхай төлбөрийн  хэмжээ дөрвөн тэрбумд хүрчээ. Оны эцсээр
төлбөрийн системээр үйлчлүүлэгчдийн тоо дэлхийн 190 орны 100 сая гаруй
хүн байв.

Энэ жилийн эхээр PayPal компанийн захирал Скот Томсон Yahoo компанид
ажиллахаар болоод одоо тэд удирдагчгүй байгаа. Тун удалгүй шинэ захирлын
нэрийг хэлнэ хэмээн eBay компанийн ерөнхий захирал Жон Донахью хэлжээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж