Хятад “Thames Water”-ын хувьцааг авав

Хуучирсан мэдээ: 2012.01.24-нд нийтлэгдсэн

Хятад “Thames Water”-ын хувьцааг авав

Хятадын хөрөнгө оруулалтын корпораци (CIC) Их Британийн усан хоолойн сүлжээний “Thames Water" компанийн хувьцаа эзэмшигч болно. CIC корпорацийн хэвлэлийн мэдээнд энэ талаар өгүүлсэн боловч наймааны үнийг нэрлэсэнгүй.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын сүүлчээр CIC-ийн удирдагч Лоу Зивей (Lou Jiwei) Европын дэд бүтцэд хөрөнгө оруулахыг Хятадад уриалсан өгүүллийг “The Financial Times” сонинд бичсэн байлаа. Тус корпорацийн Захиралуудын зөвлөлийн дарга Сицин (Gao Xiqing) өнгөрсөн сард Bloomberg агентлагад мэдээлэхдээ компанид АНУ, Канад болон Европын холбооны орнуудаас санал ирж байгаа гэв.

CIC нь Хятадын чинээлэг амьдралын үндэсний бие даасан сан бөгөөд улсын татаасаар санхүүждэг. Мөнгө хадгалахаас гадна сан нь Хятад ба гадаадад ашигтай төслүүдэд хөрөнгө оруулдаг. Сангийн төсөв нь өнгөрсөн оны байдлаар 400,6 тэрбум ам.доллар байв. CIC нь дэлхийн хэмжээнд хэмжээгээрээ тав дахь сан болдог. Өнгөрсөн арванхоёрдугаар сард Саудын Арабын Abu Dhabi Investment Authority гэх хөрөнгө оруулалтын сан нь  Thames Water компанийн 9,9 хувийн хувьцааг авчээ. Thames Water компани Лондоны усан сүлжээг хариуулан ус түгээн хувиарлах зэрэг ажил хариуцдаг. Усан хоолойн сүлжээ нь 8,8 сая хүнд үйлчилдэг ба өдөр бүр түүгээр 2,6 гигалитр ус дамждаг байна.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж