“Apple” дахиад л “Samsung”-тай заргалдав

Хуучирсан мэдээ: 2012.01.24-нд нийтлэгдсэн

“Apple” дахиад л “Samsung”-тай заргалдав

Өмнөд Солонгосын “Samsung Electronics” компанийн эсрэг Apple ээлжит заргаа мэдүүлэв. Тус компани Германы Дюссельдорф хотын Бүсийн шүүхэд ханджээ. “Алим”-ныхан Galaxy S Plus ба S II зэргийн 10 смартфоны худалдаагаа хориглохыг шаардсан байв. “Samsung” өөрсдийн бүтээгдэхүүнд  iPhone дизайныг хуулбарлан компанийн эрхэнд халдлаа гэж “Apple”-ийн төлөөлөгч мэдэгджээ.

Хоёр компанийн заргыг Дюссельдорфын шүүх өмнө нь  харж үзсэн бөгөөд 2011 оны есдүгээр сард “Samsung”-ийн Galaxy Tab 10.1 смартфоны худалдааны түр  зуурын хоригийг сунгах шийдвэр гаргаж байжээ. Бүтээгдэхүүнээ худалдахын тулд “Samsung” таблетынхаа нэрийг Galaxy Tab 10.1N гэж өөрчилсөн байв.

Өнгөрсөн арванхоёрдугаар сард Америкийн шүүх “Apple”-ийн заргийн дагуу “Samsung”-гийн гурван смартфон, нэг таблетад худалдааны хориг тавихаас татгалзсан байна. Энэ шийдвэрийн эсрэг “Apple” компанийн хуульчид даван заалдах өрөгдлөө гаргажээ. “Apple” компани заргаа Калифорни мужид авснаас хойш “Samsung”-тай хийж буй заргууддаа амжилт олсонгүй. Тэд Австралид смартфонуудыг хориглуулж чадсангүй. Өнгөрсөн оны гуравдугаар улиралд “Samsung” смартфоны томоохон үйлдвэрлэгч болж “Apple”-ийг гүйцэн түрүүлсэн юм. “Samsung” тухайн улиралд 27,8 сая смартфон худалдсан бол “Apple”  дөнгөж 17,1 саяыг зарсан байлаа.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж