
Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Цэрэнжав архи уудаг иргэдээ архинаас гаргахын тулд нөөц хөрөнгөнөөсөө зардал мөнгийг нь гарган Эрхүүгээс сэтгэц наркологийн эмч авчирхаар болов. Тухайлбал тус аймагт архи хэтрүүлэн хэргэлснээс гэмт хэрэг өсч байгаа бөгөөд Мөрөн суманд өдөр бүр тогтмол архи уудаг 20 гаруй иргэд байдаг аж. Хамтдаа хөгжих жилийн хүрээнд иргэдээ эрүүлжүүлэхэд Засаг дарга анхаарч Эрхүүгээс сэтгэц наркологийн эмч нарыг урьж ирүүлэн эхний ээлжинд 100 хүнийг эмчлүүлэхээр төлөвлөж байна. Эмчилгээний төлбөр нэг хүнд 280-300 мянган төгрөг болох бөгөөд бүгдийг нь засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргах гэнэ. Мөн цаашид архинаас гарсан иргэдийг цаашид ажлын байртай болоход нь тусалж, мэргэжил олгох сургалтанд хамруулан ажилтай болоход нь анхааран ажиллах гэнэ.
А.Зул