Сэтгүүлч Д.Болормааг шүүх хурал болно

Хуучирсан мэдээ: 2012.01.24-нд нийтлэгдсэн

Сэтгүүлч Д.Болормааг шүүх хурал болно

Сүхбаатар дүүргийн шүүхэд өнөөдөр  10.00 цагт “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Д.Болормаад холбогдох хүний нэр төрд халдсан гэх хэргийг хэлэлцэнэ.  Уг хэргийн шүүх хурал энэ сарын 6-ны өдөр  болох байсан ч “Мон-Уран” компанийн захирал Б.Наранхүүг шүүх хуралд оролцуулах хүсэлт тавьснаар өнөөдрийнг хүртэл хойшлуулсан юм. 

“Зууны мэдээ” сонины сэтгүүлч Д.Болормаагийн сониндоо нийтэлсэн материалын дагуу “Мон-Уран” компанийн захирал Б.Наранхүү нэр төрд нь халдсан хэмээн үзэж, шүүхэд гомдол гаргасан юм. Хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн оны наймдугаар сард болж, сэтгүүлчийг цагаатгасан боловч өнгөрсөн арваннэгдүгээр сарын 15-нд болсон нийслэлийн давж заалдах шатны шүүх хурлаас хэргийг анхан шатны шүүхэд буцаах шийдвэр гаргасан билээ.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж