
гурван ес эхлээд дундаа орсон энэ үед хүйтний эрч улам л нэмэгдэж
байна. Энэ сарын 25-аас эхлэн нийт нутгаар цас орох төлөвтэй байгааг Ус
цаг уурын хүрээлэнгээс мэдээлж буй. Харин энэ үед өвөлжилт орон нутагт
хэр байгаа талаар Онцгой байдлын дэслэгч Ч.Туяагаас тодрууллаа. Тус
газраас иргэдэд хандаж цаг агаарын мэдээгээ байнга сонсч байхыг зөвлөж
байна.
-Сүүлийн өдрүүдэд гадаа нэлээд хүйтэрч байна. Цаашдаа хэр удаан хүйтрэх бол. Ер нь орон нутагт өвөлжилт хэр байна вэ?
-Өнөөдрийн
байдлаар өвөлжилт хүндэрсэн аймаг сумд алга байна. Манай орны нийт
нутгийн 80 хувь нь цастай. Дорнод, Булган, Завхан, Увс, Сүхбаатар зэрэг
аймгийн зарим сумдаар нэлээд хүйтэн, цасны зузаан 20-30 см-ийн зузаантай
байгаа. Ерөнхийдөө нийт нутгаар цастай, сэрүүн байна. Харин автомашины
бүрэн байдлаа хангаагүйгээс замдаа саатсан гэх дуудлага сүүлийн үед
нэмэгдэж байгаа.
-Зарим сумдад өвөлжилт хүндэрч байгаа гэсэн мэдээлэл байна?
-Баян-Өлгий
аймгийн Булган, Завхан аймгийн Нөмрөг, Увс аймгийн Сагил, Түргэн,
Дорнод аймгийн Булган, Өвөрхангай аймгийн Бүрт болон долоон аймгийн 12
сумдад өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Энэ сарын 25-28-ны хооронд нийт
нутгаар цас орно. Одоогийн цасны зузаан дээр нэмээд цас орвол дээрхи 12
сумын нутгаар өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа юм. Одоо байгаа цасны
зузаан нь 20-30 см-ийн зузаантай байгаа болохоор цас нэмж орвол
бэлчээрийн мал хэцүүдэж магадгүй байна. Гэхдээ малчид хот хоорондын
тээврийн жолооч нараас илүү мэдээлэлтэй байдаг болсон. Цаг агаарын
мэдээг биднээс утсаар хүртэл асууж лавладаг болсон байна лээ.
-Ойрын өдрүүдэд цаг агаар ямар байх төлөвтэй байна?
-Бидний
авсан мэдээллээр энэ сарыг дуустал хүйтний эрч сулрахгүй. Ирэх сарын 1
хүртэл нийт нутгаар цас орж, салхи 14 метр секунд хүрч сэрүүсэх
төлөвтэй байна. Өнгөрсөн жилүүдийг бодвол энэ жил харьцагуй дулаахан
өвөл болж байна. Малчид ч гэсэн бэлтгэлээ базаасан учраас өвөлжилт
хүндэрсэн газар одоохондоо байхгүй байна. Гэхдээ малчид ард иргэд цаг
агаарын мэдээгээ сонсч, өвөлжилтийн бэлтгэлээ базааж, сонор сэрэмжтэй
байх нь чухал юм. Ялангуяа хот хоорондын тээврийн хэрэгслийн жолооч нар
болон замд гарахдаа жолооч нар хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж,
бензин шатахуунаа хангалттай нөөцөлж зам гарахыг анхааруулж байна.
