Ливичууд шинэ засагтаа сэтгэл дундуур байна

Хуучирсан мэдээ: 2012.01.24-нд нийтлэгдсэн

Ливичууд шинэ засагтаа сэтгэл дундуур байна

Жагсагчид гар бөмбөг хэрэглэн Бенгази хот дахь Шилжилтийн үеийн үндэсний зөвлөлийн салбарын байранд дайрч оров. Шинэчлэл удааширч буйд тэд бухимджээ.
Уг хэрэг явдал Сонгуулийн хуулийн шинэ төсөл гарахаас нэг хоногийн өмнө болсон байв. Үүнээс өмнө Ливийн эрх баригчид Каддафийн үеэр албан тушаал хашиж баяжсан хүмүүст төрийн алба хаахыг хориглосон хуулийн төслийг гаргасан байв. Энэ төслөөр хуучин албан хаагчдыг засгийн ажил эрхлэхийг хориглож байна.

Шинэ хуулийн дагуу 200 суудалтай парламентад 10 хувийн суудал эзлэхийг эмэгтэйчүүдэд зөвшөөрсөн байна. Шилжилтийн үндэсний зөвлөлийн тэргүүн Мустафа Абдель Джалиль “эдгээр нь зөвхөн төслүүд учраас өөрчлөлт орж болно” гэжээ. Хувьсгалын өлгий болсон бенгазичууд шинэ засгаас ү нээлтэй, шуурхай шийдвэр гаргахыг шаардсан байна.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж