
бэлтгэдэг ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургууль 40 жилийн ойн хүрээндээ
П.Очирбатын эрдэм шинжилгээний уншлагыг зохион байгууллаа. Энэхүү уншлагад
Монголын тэргүүлэх эрдэмтэн судлаач нар түүний бүтээж туурвисан ном, судалгааны
ажлуудынх нь талаар онцлог зүйлсийг тайлбарлан илтгэл тавьсан юм. “Уул уурхайн
шинжлэх ухаан”, “Нүүрсний аж үйлдвэрийн хөгжлийн стратеги ба экологи” бүтээл нь
хэвлэгдээд арав гаруй жилийг элээж буй ч, одоо хэр нь салбарын мэргэжилтнүүдийн
ширээний ном болсоор байна. Монгол улсын анхны Ерөнхийлөгч, эдүгээ 70 насыг зооглож
буй П.Очирбат нь энэхүү бүтээлүүддээ уул уурхайг “Газар дэлхийн шинжлэх ухаан”
гэж тодорхойлсон байдаг. Тэрбээр бүтээлдээ уул уурхайн салбар Монголд үүссэн
түүхийг 1922 оноос эхтэй бус, харин ч чулуун зэвсгийн үеэс үүдэлтэй байж болох
юм гэсэн таамаг дэвшүүлснийг профессор Б.Пүрэвтогтох эрдэм шинжилгээний уншлагын
үеэр онцолж байсан юм.
Мөн Оюутолгой,
Тавантолгой ордын уулын ажлын горимын талаарх түүний бүтээлийг эрдэмтэд өндрөөр
үнэлдэг байна. ШУТИС-ийн доктор Д.Дондов Оюутолгой ордын уулын ажлын горимын талаар
анхаарах олон чухал зүйл байгааг академич П.Очирбат соргогоор анзаарсан нь тун
хэрэгтэй зүйл болсныг тэрээр хэлж байв. Цаашдаа энэхүү хоёр томоохон ордыг
олборлох ажилд овоолгын байршил, уурхайн хажуугийн тогтворжилт зэрэг олон
зүйлийг П.Очирбатын “зөвлөмж”-ийн дагуу анхаарах хэрэгтэйг доктор Д.Дондов сануулж
байсан юм. Хурлын үеэр энэхүү сэдвийг сэтгүүлчдийн хувьд цаашид дэлгэрүүлэн мэдээлэх
шаардлагатай нь ойлгомжтой байв.
Гэхдээ өнөөдрийн
эрдэм шинжилгээний хурал бол зөвхөн уул уурхай бус тогтвортой хөгжил, үндэсний хөгжлийн
үзэл баримтлал зэрэг маш олон сэдвээр бүтээл туурвигч нэгэнд зориулсан арга
хэмжээ байлаа.
Уул уурхайн
инженерийн сургуулийн 40 жилийн ойн арга хэмжээ академич П.Очирбатын бүтээлүүдэд
чиглэсэн эрдэм шинжилгээний уншлагаар эхэлж буй юм. Тус сургуулийн 40 жилийн ойн
хүрээнд цаашид олон арга хэмжээг зохион байгуулах ажээ.
Академич П.Очирбатын
эрдэм шинжилгээний уншлагад илтгэл тавьсан эрдэмтдийн зарим нь төр ард түмнээ
сонсож сурах хэрэгтэй талаар мөн ярьж байв. Үнэхээр тэд судлаад гаргаж чадсан
байвч, төр эрдэмтдэд элгэмсэг бус байгаа цагт Монголын хөгжил тогтвортой байж
чадахгүй нь тодорхой юм.
Б.Төгс