Хуучирсан мэдээ: 2012.01.23-нд нийтлэгдсэн

ТОП-20 индекс өсчээ

Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн /2012.01.23/ үнэт цаасны 4141 дэх удаагийн арилжаагаар нийт 38 ХК-ийн 57.5 сая төгрөгийн үнийн дүн бүхий 238.7 мянган ширхэг хувьцаа арилжлаа. “А” самбарын арилжаагаар 23 ХК-ийн 233.7 мянган ширхэг хувьцааг 52.9 сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 15 ХК-ийн 4.9 мянган ширхэг хувьцааг 4.5 сая төгрөгөөр тус тус арилжсан байна. Өнөөдрийн арилжаагаар нийт 176 хэлцэл хийгджээ.

Нийт 38 үнэт цаас арилжсанаас 15 үнэт цаасны ханш өсч, 16 үнэт цаасны ханш буурч, 7 үнэт цаасны ханш тогтмол байлаа. ТОП-20 индекс 20466.33 нэгж байгаа нь өмнөх өдрийн индекстэй харьцуулахад 286.64 нэгжээр буюу 1.42%-иар өссөн байна. Зах зээлийн нийт үнэлгээ 2 их наяд 64.6 тэрбум төгрөг болжээ.

Т.Маша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж