
Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд нэгдүгээр сарын 13-нд хүүхдээ хаяж явсан эмэгтэйг цагдаагийн ажилтнууд өнгөрөгч баасан гаригт баривчилжээ. Ховд аймгийн харьяат, оршин суух хаяггүй, 37 настай тэрбээр Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн төрсний дараах тасагт хэвтэн эмчлүүлж байхдаа хүүхдээ хаяад зугтсан байна. Түүнд Эрүүгийн хуулийн 117.1-т төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээ хаясан, төөрүүлсэн гэх үндэслэлээр буруутган шалгах бололтой. Энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулах, 251-300 цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл 3-6 хүртэл хугацаагаар баривчлах ялаар шийтгэх заалттай зүйл анги ажээ.
С.Отгон