
Монгол Улсын харцага цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан өчигдөр /2012-01-22/ Монгол бөхийн өргөөнд боллоо. Барилдаанд улсын арслан Д.Ганхуяг, Х.Мөнхбаатар, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Д.Рагчаа, Ч.Санжаадамба, улсын харцага Г.Элбэг, Т.Мөнгөнцоож, Д.Батболд, А.Цацабшир, Ц.Содномдорж, Э.Батбаатар, Ө.Бат-Орших, А.Бямбажав нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөх зодоглосноос Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээ, “Энержи ресурс” компанийн бөх, улсын арслан Х.Мөнхбаатар түрүүлж, Архангай аймгийн Булган сумын харьяат, “Бөхбилэгт” дэвжээ, НХЭГ, “Макс” группийн бөх, улсын заан Д.Рагчаа үзүүрлэлээ. Шөвгийн дөрөвт Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат, ХХЕГ-ын “Хилчин” спорт хороо, “Хантайшир” дэвжээ, “Алтай констракшн”-ы бөх, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” спорт хороо, “Ажнай” групп, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын заан Ч.Санжаадамба нар шалгаран үлдэв.
Т.Маша