МАН-ын бүлэг ширүүн хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2012.01.23-нд нийтлэгдсэн

МАН-ын бүлэг ширүүн хуралдаж байна

УИХ дахь МАН-ын бүлэг хаалттай хуралдаж байна. “Цаг үеийн асуудлаар” гэсэн даруухан хаягийн цаана ширүүхэн хурал болж байгаа сураг “хөшигний цаанаас” дуулдаж байна. МАН-ын бүлгийн гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Батбаяр, Ц.Даваасүрэн нар намынхаа удирдлагын нэр дээр хатуу үг хэлж шүүмжилжээ. Шүүмжлэл гарах болсон шалтгаан нь сайдад томилуулахаар нэр дэвшүүлсэн зургаан гишүүнтэй холбоотой гэнэ.

МАН-ын бүлгийн гишүүд дотроосоо нэр дэвшүүлсэн хэдийгээ өөлж, басхүү Ерөнхий сайдыг тааруу хүмүүс санал болгож Ерөнхийлөгчид загнуулж намын нэр төр унагалаа, МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргыг Шадар сайдад дэвшүүлсэн нь намаа бодохгүй байгаа хэрэг гэхчлэн халуухан маргаан өрнөж байгаа талаар дуулдаж байна.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж