Майн баярыг тохиолдуулан венесуэлчуудын цалинг нэмжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.02-нд нийтлэгдсэн

Майн баярыг тохиолдуулан венесуэлчуудын цалинг нэмжээ

Тавдугаар
сарын 1 буюу Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдрийг
тохиолдуулан венесуэлчуудын цалинг 15 хувиар нэмж байгаагаа Венесуэлын
ерөнхийлөгч Хуго Чавез зарласан байна. Цалингийн өсөлтийг уг нь есдүгээр
сарын 1-нд хийнэ гэж тооцож байсан ийнхүү түүнээс өмнө шийдсэн байна.
Одоогийн байдлаар венесуэлчуудын цалингийн доод хэмжээ сарын 300 орчим
ам.доллар байна. “Засгийн газрын хөрөнгө оруулалттай эмнэлгийн салбарт
ажиллагсдын цалинг 40 хувиар нэмнэ. Цалин нэмж байгаа нь иргэдийн
амьжиргааны төвшинг өсгөх гэсэн Засгийн газрын чармайлтын хүрээнд
хийгдэж байгаа арга хэмжээ” гэж түүний хэлснийг Венесуэлын хэвлэл
мэдээллийн байгууллагууд дамжуулж байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж