Жагсагчид Засгийн газартай ойлголцлоо

Хуучирсан мэдээ: 2012.01.23-нд нийтлэгдсэн

Жагсагчид Засгийн газартай ойлголцлоо

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд сая үнийн өсөлтийн эсрэг жагсч буй МҮЭ-ийн холбооны тэргүүн С.Ганбаатар нарыг хүлээн авч, уулзлаа. Ерөнхий сайд гурван талт хэлэлцээрийг нэн даруй байгуулж, ажлын хэсгийг шуурхай гаргахаа жагсагчдын төлөөлөгчдөд мэдэгдээд гадаа хүйтний эрч чангарч байгаа тул жагсаалаа зогсоож, хэлэлцээрт орох ёстой гэдгийг хэллээ. Мөн Засгийн газрын дутуу зургаан сайдыг энэ долоо хоногт нөхөн томилж, бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах болно гэдгийг хэлэв. Ингэснээр Төрийн ордны гадаах жагсаал бүрэн хэмжээнд тарахаар болж орох, гарах хөдөлгөөн чөлөөтэй боллоо.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж