ХХААХҮ-ийн дэд сайд “Ногоон долоо хоног”-т оролцов

Хуучирсан мэдээ: 2012.01.23-нд нийтлэгдсэн

ХХААХҮ-ийн дэд сайд “Ногоон долоо хоног”-т оролцов

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле Холбооны Хүнс, хөдөө аж ахуй, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахын сайд хатагтай И.Айгнэрийн урилгаар ХБНГУ-д ажлын айлчлал хийж байна. Дэд сайд Ж.Сауле энэхүү айлчлалынхаа хүрээнд “Олон улсын ногоон долоо хоног” арга хэмжээний нээлтийн ажиллагаанд оролцов. “Ногоон долоо хоног” арга хэмжээ нь 77 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд эдүгээ дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн салбар дахь хамгийн том үзэсгэлэн болжээ. Энэ жил тус арга хэмжээнд нийт 70 орны Хүнс хөдөө аж ахуйн сайд, дэд сайд нар оролцож байгаа бөгөөд Румын Улс 2012 онд түнш орноор оролцож байна.

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле Холбооны Хүнс хөдөө аж ахуй, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахын сайд хатагтай И.Айгнэр болон Берлин хотын захирагч ноён К.Вовэрайтын урилгаар хүндэтгэлийн хүлээн авалтад оролцов гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж