Хотын дарга Германд айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2012.01.23-нд нийтлэгдсэн

Хотын дарга Германд айлчилж байна

Герман улсын Бонн хотын захирагч Юрген Нимчийн урилгаар  Нийслэлийн  Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр тус улсад дөрөв хоногийн хугацаатай албан ёсны айлчлалаа өнөөдөр эхлүүллээ. Нийслэлийн  Засаг дарга  бөгөөд  Улаанбаатар хотын  захирагч  Г. Мөнхбаяр айлчлалынхаа хугцаанд   тус улсын гурван хотод айлчилж, ажил хэрэгч яриа өрнүүлнэ. Берлин, Бонн, Франкфурт хотод зочилж, хотын дарга нартай нь уулзахаас гадна  хоёр улсын харилцааны түүхийг өгүүлсэн, тэр дундаа сүүлийн жилүүдэд Монгол Улсаас олборлосон архелогийн үнэт олдворыг Германчууд хэрхэн  сэргээн засварласныг үзүүлэх түүхэн үзэсгэлэнгийн нээлтэнд  Бонн хотод оролцох  хөтөлбөртэй байгаа юм. Түүнчлэн Герман улсын олон улсын нисэх онгоцны төв буудал болох Тегелийг  зургаан сарын дараа хаах шийдвэрийг гаргасан.  Шинэ нисэх онгоцны буудал нь нээлтээ өнөөдөр хийнэ. Берлин хотод нээгдэж байгаа шинээр ашиглалтанд орсон нисэх онгоцны буудлын нээлтэнд Нийслэлийн засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын захирагч оролцоно. Хотын даргын айлчлал  Берлин хотын захирагч  Клаус  Воверйттай хийсэн  уулзалтаар эхэлж байна.  Уулзалтанд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч  Г.Мөнхбаяр,  Монгол Улсаас  Герман улсад суугаа  онц   бөгөөд бүрэн эрхт Элчин сайд н.Даваадорж нар оролцоно. Берлин Улаанбаатар хотын харилцааны суурийг 1977 онд тавьсан түүхтэй. 1988 оноос хоёр хотын харилцаа дахин сэргэж, хотын дарга нарын  болон төлөөлөгчдийн айлчлал тогтмолжсон байна. Берлин хотын захирагч Клаус Воверайтын тухайд  2001 оноос эхлэн хотын захирагчийн албыг хашиж байгаа.  Социал  демократ намын гишүүн  юм байна. Берлин хотын дараг Клаус Воверайт, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч  Г.Мөнхбаяр нар анх удаагаа ийнхүү уулзаж байгаагаар онцлог ажээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж